alim.mn | 2024.12.29
Өсвөр насныхан мансууруулах эм хэрэглэх судсаар тарьснаас болж амиа алдсан тохиолдол гарчээ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт нийт зургаан гэмт хэрэгт 10 этгээдийг дайчлан баривчилжээ. Шалгалтын явцад эд мөрийн баримтаар байгалийн гаралтай 158.7 грамм, химийн гаралтай 49.7 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хураан авсан бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.

Уг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд, өсвөр үе хүүхэд, залуусын дунд хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг, жортой болон жоргүй олгодог эмүүдийг зориулалтын бусаар хэрэглэх, судсаар тарьснаас болж гар хуруунд нь үхжил үүсэх, амь насаа алдах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа талаар ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс анхаарууллаа.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ