Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах худалдааны төвөөс олон тооны гар утас хулгайд алдагдсан юм. Энэ хэргийн мөрөөр хөөж, цагдаагийн алба хаагчид шалгахад, худалдааны төвийн үзүүлэнгийн гар утсыг цэнэглэж байх хойгуур 10-11 насны хоёр хүүхэд хулгайлж, авч явсан нь тогтоогджээ. Цагдаагийн алба хаагчид утас хулгайлсан хүүхдүүдийг олж, эцэг эх асран хамгаалагчид нь хариуцлага тооцохоор болсон байна.
Сүүлийн жилүүдэд хүүхдийн үйлдэхгэмт хэргийн тоо өсөж байгаа. Хүүхдүүдийн хамгийн түгээмэл холбогдон үйлддэг гэмт хэргийн хэлбэр бол хулгай, танхайн гэмт хэрэг. Насанд хүрээгүй хүмүүс үйлдсэн гэмт хэрэгт хүч хэрэглэсэн хэргээс илүүтэйгээр эд хөрөнгөтэй холбоотой хэргүүд зонхилдог. Сургуулийн насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох хандлага өсөж байгаа ба сүүлийн 10 жилийн байдлаар авч үзвэл 14-17 насны 150 хүүхэд тутамд нэг гэмт хэрэг үйлдсэн хүүхэд ногдож байна.