Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр төгрөгийн ханшийг тогтвортой барьж чадаагүй учир Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн огцрох уу, цаашлаад хэд хэдэн сайдыг огцруулах уу гэдгийг сэтгүүлч тодрууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаас болж байгаа болохгүй байгаа зүйл бий. Монгол Улс 1.5 жилийн дундаж настай олон Засгийн газар үйлдвэрлэсэн. Би бууж өгөхгүй, даваад гарна. Ийм амаргүй цаг үед албан тушаалтан алдаа гаргасан байвал хариуцлага тооцож байгаа. Ажлаа хийж байгаа хүнийг бас Ерөнхий сайд хамгаалах үүрэгтэй. Төв банк руу "шүгэлдээ"д байгааг сонсоод байгаа. Аятайхан байгаарай. Гишүүдийн өрөөнд ороод би Монголбанкны Ерөнхийлөгч болно гэж ярьсан байсан. Залуус аа, амбицаа татаж яваарай. Хэцүү цаг үед албан тушаалын дон шүглэж далчигнаад хэрэггүй гэж хатуу хэлье. Төв банкны Ерөнхийлөгч огцрохгүй, ажлаа хийгээд явна. Энд байгаа хэдэн нөхөд янз бүрийн юм яриад явж байгааг би сонссон. Та хэдэд би бууж өгөхгүй. Битгий горьд за." гэлээ.