alim.mn | 2025.06.09
17-21 настай 3 залуу нийлж 250 гаруй гар утас хулгайлжээ

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөс гуравдугаар сарын 27-28-нд шилжих шөнө олон тооны гар утас алдагдлаа гэсэн дуудлага Нийслэлийн цагдаагийн газарт иржээ.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар болон Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид тус дуудлагын дагуу хамтран эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 17 настай эрэгтэй Ц, 21 настай эрэгтэй А, эрэгтэй Ө нарыг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс шуурхай баривчилж, алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Сэжигтнүүд 250 гаруй гар утас хулгайлсан бололтой.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ