
"Тавантолгой түлш" компаний ТУЗ хуралдаж, захирал М.Ганбаатарыг өөрийн хүсэлтээр ажлаас нь чөлөөлжээ. Оронд нь Ц.Даваацэрэнг томилжээ. Ц.Даваацэрэн хэмээх нэр хэдийнэ олон нийтэд танил болсон. Тэрбээр АН эрх барьж байх үе буюу 2012-2016 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар ажилласан юм. Түүнийг 2019 оны 10 дугаар сарын 31-нд “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал Отгонбаатартай хамт баривчилж, хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон. Удалгүй Ц.Даваацэрэнг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргасан. Түүнийг Эрдэнэт үйлдвэрээс оффшор дахь данснууд руу 2009-2017 онд олон сая ам.долларын гүйлгээнүүд хийсэн аж. Иймд АТГ, ЭЦА, ТЕГ-аас энэ хэргийг шалгаж байсан юм. Гэтэл энэ хэрэг сейцэнд цоожлогдон замхарч, "хэргийн эзэн хэнгэргийн дохиур" хэмээн шалгагдаж явсан Ц.Даваацэрэн албан тушаалд томилогдлоо. АН-ын үед ч, МАН-ын үед ч албан тушаалд хүрдэг Ц.Даваацэрэн тийм их төрд хэрэгтэй зайран уу?
