Б.Баатархүү: Жагсаалын үеэр ЦАГДААГИЙН 7 АЛБАН ХААГЧ бэртсэн
"Монголдоо сайхан амьдаръя" жагсаалтай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ.
Тус албанаас өгсөн мэдээллээр жагсаалд оролцсон 18 иргэнийг эрүүлжүүлсэн талаар мэдээллээ. Харин цагдаагийн долоон албан хаагч бэртэж, эмнэлэгт хүргэгджээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Жагсаалын үеэр цагдаагийн долоон албан хаагч бэртсэн. Толгой нь хагарсан, гар хугарсан зэргээр эмнэлгийн тусламж авсан" гэлээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ