Худалдаа хөгжлийн банк "Цемент шохой" ХК-ийг төрд авах шийдвэр гарсан өдөр 3 удаагийн татан авалтаар 4.3 тэрбум гарган авчээ

Саяхан Засгийн газрын хуралдаанаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгосон тогтоол баталсан. Ингэснээр тус үйлдвэр төрийн мэдэлд шилжин ирж байна. Захирлаар нь Лүндэгийн Наранбаатарыг томилсон. Өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас /ТӨБЗХГ/ эрхээ шилжүүлж авахаар Хөтөлийн цементийн үйлдвэр дээр очсон. Энэ үеэр талуудын хооронд багагүй маргаан өрнөсөн.
Юутай ч "сахал" гэх Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банк нь Засгийн газраас “Цемент Шохой” компанийг төрийн өмчид авах шийдвэр гарахаас нэг хоногийн өмнө болон шийдвэр гарсан тухайн өдөрт нь 3 удаагийн татан авалтаар нийт 4.3 тэрбум төгрөгийг компанийн данснаас зөвшөөрөлгүй гарган авсан байна. Одоо ажилчид цалингүй, нэмээд татварт 20 тэрбум төгрөгийн өртэй, данс хаалттай. Тэрчлэн түлш, түүхийн эдийн нөөцийн хомсдолоос цемент, шохойн үйлдвэрлэл тасалдах эрсдэлд хүрч байгаа аж.
Энэ тухай бухимдсан Лүндэгийн Наранбаатар "Ёстой цөлмөжээ. Ажилчдын бухимдлыг үүсгэж төр уруу турхирах, цементийн нийлүүлэлтийг тасалдуулах гэсэн хорлон сүйтгэх ажиллагаа гэж харж байна. АТГ-т шалгуулна" хэмээн бухимдлаа илэрхийлэв.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ