УИХ-ын даргын 2022.04.08-ний өдрийн 48 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг амралтын өдөр хуралджээ. Хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Маргаашаас УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод "570, 200″ унахгүй. Төрийн хэмнэлтийг манлайлан ажилла" гэжээ.
Дээрх захирамжаар, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, үүсээд буй хямрал нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх холбогдох хууль, тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ахалж, гишүүдээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар ажиллаж байна.
Ажлын хэсгийн хуралдаанаас
- Том оврын машин орон нутгийн томилолтоос бусад үед унахгүй байх
- 2022, 2023 тавилга, машин, бүх хэрэглээний зардлыг танах
- Үндэсний аудитын газар төрийн өмчийн ААН-үүдийг Шилэн дансаар хянах, шаардлага хүргэх
- Төрийн албан зөвлөл илүүдэл орон тоог танаж, хэмнэх
- Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэх гэсэн шийдвэр гаргажээ.