Криштиану Роналду тэмцээнд хожигдсоныхоо дараа уурандаа хөгжөөн дэмжигч хүүгийн утсыг эвджээ
"Манчестер Юнайтед" багийн довтлогч, алдарт хөл бөмбөгчин Криштиану Роналду тэмцээнд хожигдсоныхоо дараа уурандаа хөгжөөн дэмжигчийн утсыг эвдсэн гэх хэргийг Мерсисайд хотын цагдаагийнхан шалгаж байгаа гэнэ.
Английн премьер лигийн тэмцээнд "Манчестер Юнайтед" "Эвертон"-той тоглож 1:0-ээр хожигдсоны дараа Роналду талбайгаас гарч явахдаа уурласнаас энэ явдал эхэлжээ. Нийгмийн сүлжээгээр цацагдсан бичлэгт Роналду хөгжөөн дэмжигч хүүгийн гар утсыг цохин унагаж байгаа нь харагдах аж.
Цагдаагийнхан "Тамирчид талбайгаас гарч явах үед нэг тоглогч эрэгтэй хүүхдийн биед халдсан гэх мэдээлэл авсан. Мөрдөгчид Эвертон клубтэй хамтран ажиллаж, камерын бичлэг шалган, гэрчүүдээс мэдүүлэг авч байна" гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ