Английн алдарт хөл бөмбөгчин Дэвид Бекхэм, “Spice girls” хамтлагийн дуучин Викториа Бекхэм нарын ууган хүү Брүүклин саяхан хуримаа хийсэн.
Дэвид Бекхэм хүүдээ хуримын бэлэг болгож 500 мянган ам.долларын үнэтэй, сонгодог загварын "Ягуар" загварын машин бэлэглэсэн байна. Дэвид Бекхэм "Ягуар"-ыг сэргээн засварладаг “Lunaz” компанийн хөрөнгө оруулагч бөгөөд хувьцааны 10 хувийг эзэмшдэг.
Хүүгийнхээ 3.5 сая ам.долларыг хуримын ёслолд зарцуулсан гэж интернэтэд эгдүүцлээ илэрхийлсэн хүмүүс байна.
Флоридад болсон тансаг хуримандаа тэд Кембрижийн гүн Уильям болон гүнгийн авхай Кейт нарыг урьжээ. Гэвч татгалзсан хариу авсан тухай “Daily mail” мэдээллээ.Уильям, Кейт нар 2011 онд хуримаа хийхдээ Бекхэмийн гэр бүлийг урьж, тэд ч хүндэтгэн очиж байв. Түүнчлэн Дэвид, Викториа нар 2018 онд Сассексийн гүн Харри, гүнгийн авхай Меган нарын хуриманд оролцсон юм.
Загвар зохион бүтээгчээр ажилладаг Викториаг Меган Марклтай дотно найзууд байсан гэдэг. Гүнгийн авхай Викториагийн загварыг өмссөн байдаг. Бекхэмийн гэр бүлийн ойрын эх сурвалжийн мэдээлснээр, “Дэвид, Викториа нар Уильям, Кейт хоёрт захидал бичиж, хүүгийнхээ хуриманд урьсан. Уильям тэдэнд аз жаргал ерөөсөн ч оролцох боломжгүй гэсэн. Дэвид, Викториа хоёрын хайр сэтгэлийн түүх нь Уильям, Кейт нартай салшгүй холбоотой тул тэд хуриманд зайлшгүй ирэх учиртай зочид” гэжээ.