alim.mn | 2024.12.22
Ө.Энхтүвшингийн бэр дахиад "Nolur" брэндийг сурталчлав
Хавар зуны аль ч улирал өмсөхөд тохиромжтой зөөлхөн, дулаахан хувцас үйлдвэрлэгч "Nolur cashmere" брэнд зөвхөн Скайрезорт, Асем клабхаус, Шангри-Ла Моллд зарагддаг. Энэ үйлдвэрийн эзэн нь "Энержи ресурс"-ын Батцэнгэлийн эхнэр удирдан ажиллуулдаг гэдэг. "Nolur cashmere"-аа Батцэнгэл захирал эхнэртэйгээ сурталчилсан. Мөн байнгын нүүр царай болсон нэг бүсгүй бий нь Мандхай. Мандхай Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн бэр, БХБ-ын дэд сайд Э.Золбоогийн эхнэр. Б.Мандхайгийн ээж нь нэг үе хэвлэлээр шуугиулж явсан Ц.Эрдэнэчулуун хатагтай. Хотын төвд Их дэлгүүртэй зэрэгцэн "Гандирс" төв босгож, УИХ-д удаа дараа бие даан нэр дэвшиж явсан. 2000 оны эхээр эмэгтэй бизнес эрхэлдэг эмэгтэй Эрдэнэчулууныг Америкаас хүнс, кофегоо зөөдөг гэлцдэг байв. Ц.Эрдэнэчулуун тухайн үед УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Ц.Шаравдоржтой хамт амьдрах болсон юм. Б.Мандхай охиныг Ө.Энхтүвшин бэр гуйн буулган авснаар МАХН-ын угшилтай нөлөө бүхий хоёр улстөрч худ ураг болж, хүү нь дэд сайд боллоо.  

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ