
“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” төрийн өмчит компаний захирал Б.Мөнхбат нь Монголд байхгүй цалинтай нэгэн.
Тухайлбал: Түүний нэг сарын үндсэн цалин нь нэг сая таван зуун мянга орчим байдаг бөгөөд үүн дээр нэмэх нь шагнал цалин болох 8000 долларыг авдаг байна. Энэ нь ойролцоогоор нийтдээ 23.500.000 төгрөг орчим болно. Гэтэл энэ цалин нь багаддаг бололтой. Б.Мөнхбат дарга цалин хангамжийнхаа нэмэгдлийг дур мэдэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөө даргатай сэм гар барьж удирдлагын хангамжинд тооцдог байр орон сууцгүй бол түрээслэх зардал зэрэг бусад хангамжийн мөнгийг үндсэн цалин дээрээ нэмж оруулан сард 35 сая төгрөгийн цалинг өөр дээрээ авч байжээ.
Өөртөө хэт өндөр цалин, урамшуулал авахаас гадна Б.Мөнхбат захирал гуайн нэг сарын хоолны хэрэглээний зардал гэхэд л 4,3 сая орчим төгрөгөөр хоол идэж тансагладаг байна. Энэ мөнгийг мэдээж “Монголросцветмет” төрийн өмчит компанийн төсвөөс гаргадаг. Учир нь түүний тооцоо хийхдээ зуруулж байгаа карт нь албан хэрэгцээнд зайлшгүй тохиолдолд гүйцэтгэх удирдлагын хэрэглэх ёстой зардалд зориулан өгсөн карт гэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч хоолны зардалд өдөрт 2500 төгрөг зарцуулж улсын төсвөө хэмнэдэг байхад Төрийн өмчит компанийн захирал Б.Мөнхбат нь хоолны зардалдаа 4,3 сая төгрөг төлдөг нь шударга явдал уу.