alim.mn | 2025.04.12
МИАТ-ИЙН ОНГОЦЫГ САЙН МАШИНЫ ҮНЭЭР ЗАРСАН ОЛИГАРХ ХЭН БЭ?

Монголчууд чөдрийн ганц морь гэж болох Аэробус 310-300 онгоцоо нисгэхгүй 4-5 жил хав дарж, эцэст нь зах зээлийн үнээс 3 дахин хямд зарсан явдал байдаг. МИАТ-ыг хөгжлийг туших, улс орныг хохироох энэ шийдвэрийг хэн гаргасан нь одоо ч олны анхааралд байдаг. Монголын иргэний нисэхийн холбогдох байгууллага зориуд нисэх эрхийг нь олгохгүй албаар зогсоож байгаад нэг онгоцыг нууцаар зарсан гэдэг. Үнэ нь бараг баячуудын унадаг дориухан машины үнээр зарсан гэх юм билээ. Гэвч нисгэхгүй нисгэхгүй гээд байсан А310-300 онгоц одоо ч ниссээр л байна. Эвдэрсэн тэр онгоцыг зассаны дараа Францын туршин нисгэгчид ирж шалгалтын нислэг хийгээд "НИСЛЭГТ ТЭНЦЭНЭ" гэж дүгнэсэн байтал яагаад нисгэхгүй, хав дарсаар байв. Энэ онгоцыг нисгэхгүй байсан. Гэтэл Монголд нисгэж болохгүй гээд байсан онгоц гадаадад зарагдсаны дараа зүв зүгээр нисээд эхэлжээ. Энэ онгоцыг 5-6 жил нисгэхгүй зогсоосноос манай улсад ямар хохирол учирсныг тооцоолбол томоохон тоо гарна. Тухайлбал А310-300 онгоц манай улсад 1998 оноос 10 жилийн хугацаанд түрээсээр нисэхдээ 120 сая долларын түрээсийн төлбөр төлөөд, МИАТ-д 15 сая долларын цэвэр ашиг өгч, 2008 онд МИАТ-ын өмчид 1 долларын өртгөөр ирж байлаа.  

Дараагийн онгоцоо аваад удаагүй байтал МИАТ-ийн буюу Монгол Улсын том хөрөнгө болох, "Аэробус” 310-300 хөлгийг дахин нисгэхгүй асар хямд буюу 4.7 сая ам.доллараар худалдаалахыг Засгийн газар зөвшөөрсөн. Уг нь тус агаарын хөлгийн техникийн үзүүлэлт маш сайн, цаашид 2022 он хүртэл нислэг үйлдэж болно гэж франц, белгийн шинжээчид дүгнэсэн юм. Гэтэл чөдрийн ганцаа хурдхан, хямдхан зарахын тулд МИАТ ХК-ийн удирдлага, түүнийг шууд харьяалах Зам Тээвэр Барилга Хот Байгуулалтын Яамнаас гардан Төрийн Өмчийн Хорооннд удаа дараа санал тавьж шахсаар байгаад заруулжээ. Монгол Улсын чөдрийн ганц хөлгийг худалдах доод үнийг дөрвөн сая ам.доллараар тооцон яаралтай зарах шийдвэр гаргасан хүн “суйлдаг” хочтой Д.Сугар.  Д.Сугар дарга хэний “лоббийд” автан хэний эсрэг шийдвэр гаргасан бол. Хэрвээ энэ онгоцыг дахиад 5-8 жил ашигласан бол ямар ч түрээс төлөхгүй болохоор дараагийн онгоцнуудаа автал МИАТ дэлхийн зиндаанд гараад явчих байсан гэдэг. Гэхдээ МИАТ-ыг хөгжүүлэхгүй, улс эх орныхоо эсрэг ажилладаг хүн цөөнгүй бий. МИАТ илүү хүчирхэгжих юм бол зарим олигархуудын санаа биелэхгүй болно. Учир нь 2020 онд багтааж МИАТ-ыг хувьчлах гэсэн нь улс төр, бизнес бүлэглэлийн нойр хүрэхгүй, өглөө бүхэн Буянт-Ухаа руу шуналын нүдээ унагаж яваа олигархи бий.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ