alim.mn | 2024.12.29
Эмэгтэй тамирчнаа алгадсан багшийг ажлаас нь чөлөөллөө

Их Засаг сургуулийн биеийн тамирын дасгалжуулагч сагсан бөмбөгийн тэмцээний үеэр эмэгтэй тамирчнаа алгадаж буй бичлэг тарсан. Түүний энэхүү ёс зүйгүй үйлдэлд олон нийт дургүйцэж, УИХ-ын гишүүн Н.Учралаас сургуулийнхаа багшид хариуцлага тооцохыг шаардаад байв.

Тэгвэл Их Засаг сургуулиас мэдэгдэл гаргалаа. Тус сургуулийн биеийн тамирын дасгалжуулагч Б.Ганхуяг Оюутны лигийн тэмцээний үеэр тамирчинтайгаа зүй бус харьцаж боловсролын тухай хууль болоод багш ажилтны ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн асуудлыг ёс зүйн зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ, ажлаас нь түдгэлзүүлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ