alim.mn | 2024.12.23
ЗГХЭГ-аас иргэд төрд хэрхэн хандаж байгааг тандан судлуулахаар 300 сая төгрөгийн тендер зарлажээ

Саяхан талбайд хоёр өдөр үргэлжилсэн жагсаал тэмцэл болж, залуусыг хамарсан томоохон хөдөлгөөн өрнөх шахав. Хэмнэлт шаарлаж, хэлэх үгээ цаасан дээр бичиж өмнөө барьсан нь тэдний хүсэж мөрөөдөж буй зүйл. Ард түмэн Засгийн газраас юу хүсээд байгааг харж болохоор байлаа.  Үе үеийн Засгийн газар явуулж буй бодлого, арга хэмжээнд нь иргэд хэрхэн хандаж байгааг мэдэхийг хичээдэг. Энэ сайхан үнэгүй "шипи" байлаа.

 Гэтэл ЗГХЭГ үүний төлөө мөнгө хөрөнгийг харамгүй зарж судалгааны байгууллага, компаниудаар судалгаа, шинжилгээ хийлгэж дүгнэлт бичүүлж авдаг. Үр дүн гарсан эсэх нь эргэлзээтэй. Гэсэн ч дараа жил нь ахиад л нөгөөх тендерээ зарлах жишээтэй. Энэ удаад Ц.Нямдорж даргатай ЗГХЭГ “төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон иргэдэд хүргэж байгаа үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлын талаар иргэдийн хандлагыг тандан судлаж, түүнд дүн шинжилгээ хийлгэх” зөвлөх үйлчилгээний тендер зарлажээ. Өртөг нь 300 сая төгрөг...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
2 жилийн өмнө
202.126.89.131
Тандаж судлаад байх шаардлагагүй юманд нэг төгрөг ч зарах хэрэггүй. Монголын төр хамгийн новшийн, чадваргүй, авилгач төр. Үүнийг 7 настай балчир, 7 буудлын Должин эмээ ч хэлнэ.
Төстэй мэдээ