alim.mn | 2024.12.23
Улсын нууц гэх нэрийдлээр цэргүүдийн талхыг 20000 төгрөгөөр шахаж байна

Чуулган үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд Тендерийн хуулийг санаачилдаг. Одоо хэлэлцэж буй хуулийн 34.1 дэх заалтыг баталбал бид Тендерийн хуулиа хүчингүй болгох хэрэгтэй. Жижиг бичиг цаасны ажилд тендер зарлаад, том бүтээн байгуулалт буюу 20 тэрбум ам.долларын ажилд тендер зарлахгүй гэж байна. Үүнээс харахад томчууд найрлах юм байна. Хамгийн том хулгайг хуулиар хийдэг гэдэг. 20 тэрбум ам.долларын асуудлыг хуульгүйгээр хусах гэж байна. Төрийн өмчит компаниудад 10 их наяд төгрөгийн авлига байгаа талаар АТГ-т мэдэгдсэн. Төрийн өмчийн компаниудын санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ хэлэлцдэг байя. Монгол Улс хоёр тусдаа төсөвтэй болсон. Улсын төсвөөс хэд дахин их мөнгө төрийн өмчит компаниудад эргэлдэж байна. Төмөр замын гэрээг улсын нууцаар халхавчилж хийж байгаа. Тендергүйгээр. Улсын нууц гэх нэрийдлээр цэргүүдийн талхыг 20000 төгрөгөөр шахаж байна. Энэ бол хууль ёсны авлига. Энэ асуудлыг шалгуулна" гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ