alim.mn | 2024.12.23
Ардчилсан намын өнөөгийн хагарлыг эхлүүлсэн гол хүн нь Х.Баттулга өөрөө

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Х.Баттулга Ардчилсан нам руу дайрч буй үйлдлээ зогсоо. Одоо болно. Бизнесээ л сайн хий. Хоёулаа одоо нийгмийг авч явж чадахгүй. Харин залуус чадна. Сая залуус жагслаа, гарч ирлээ. Ерөнхий сайд нь залуусын өмнө гарч ирж, уулзлаа. Монголын ардчилал ийм гайхалтай байна. Бид хоёр хөршдөө үлгэр жишээ боллоо. Намайг хоригдож байхад АН-ын даргын сунгаа болох гэж байгаа талаар дуулсан. Тэгээд Х.Баттулгад боль гэж зөвлөсөн. Гэвч миний зөвлөгөөг хүлээж авсангүй.

Сунгаа нэртэй зүйл явуулж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр Дээд шүүхэд нэрээ бүртгүүлэхээр өргөдөл өгсөн. Тэр шүүх бол бүртгэлийн байгууллага гэж хачирхалтай үг хэллээ. Ерөнхийлөгч байсан хүн шүүхийн байгууллагыг бүртгэлийн төдий гэж анх удаа хэлсэн явдал болж байна. Ардчилсан намын өнөөгийн хагарлыг эхлүүлсэн гол хүн нь Х.Баттулга өөрөө. Тэр одоо Монголын ардчиллыг үгүй хийж Монгол Улсыг Беларусь шиг болгох гэж байна. Үүнийг би хэрхэвч зөвшөөрөхгүй" гэлээ


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ