Хятадад 3-р сарын 1-нээс коронавирусын өвчлөлийн хөл хорионы дэглэм цуцлагдаж аюулгүй байдлын зэрэглэлийг бууруулсан. Төрийн байгууллагууд ажиллаж эхэлсэн агаад хөл хорио хэсэгчилэн тавигдсан эхний долоо хоногт улсын хэмжээгээр гэр бүл цуцлах товчоонууд өргөдөлд бараг дарагджээ. Зарим мужид эхний долаа хоногт 300 гаруй өргөдөл хүлээн авчээ. Шаньси мужийн төв Шаань хотын нэгэн дүүргийн товчоо 3-р сарын 2-нд гэхэд л гэр бүл цуцлуулах 14 өргөдөл иржээ. Гэр бүл цуцлахын өмнө зайлшгүй авах ёстой байдаг зөвлөгөөний цаг энэ сарыг дуустал бүрэн захиалагдсан байна. Шаньси мужийн Бэлинь хотын Суйхау дүүргийн гэр бүл цуцлах товчооны ажилтан Ванг коронавирусын хөл хорионы дараа салалт эрс нэмэгдсэнийг ийн тайлбарлажээ.
Гэр бүл цуцлуулах өргөдөл эрс нэмэгдсэн тул зарим хотод өргөдлийн тоонд хязгаарлалт тогтоожээ. Фучжоу хотын товчоо гэхэд өдөрт 10 өргөдөл авч байна. Хуулийн дагуу гэр бүлээ цуцлуулах иргэд заавал гэр бүлийн сэтгэлзүйчдийн ярилцлаганд орж зөвлөгөө авах ёстой. Үүнээс болж сэтгэлзүйчдийн ажлын ачаалал ч эрс нэмэгдсэн байна.
Эх сурвалж : https://www.globaltimes.cn/content/1181829.shtml
