Дэлхийн өнцөг булан бүрд хэдэн арван мянган хүн Украиныг эсэргүүцэн жагсаал хийж, 2-р сарын 24-нд эхэлсэн Оросын түрэмгийллийг зогсоохыг шаардсаар байгаа. Харин Орос улс Украин руу довтолсон нь далайд гарцгүй Монголыг эдийн засаг, дипломат байдлын хувьд хүнд байдалд оруулж эхлээд байна. Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай дээр цөөн тооны иргэн Украинд өрнөж буй дайныг зогсоохыг уриалахаар хэд хэдэн удаа цугласан боловч харамсалтай нь Орос улстай зөрчилдөөн үүсгэхээс болгоомжилсон хэт үндэсний үзэлтэй иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Мөн Монголын парламентад суудалтай Монголын Ардчилсан нам Оросын түрэмгийллийг буруушааж, түрэмгийллээ нэн даруй зогсоохыг Москвагаас шаарджээ. Иймээс Монголын баруун, зүүн хоёрыг тэнцвэржүүлэх бодлого, үйл ажиллагаа алдагдахад хүргэж болзошгүйг шинжээчид анхааруулж байна. Зон олны намын дарга Э.Одбаяр хэлэхдээ, “эрх баригчид иргэдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа үйл явцад илт хөндлөнгөөс оролцож, дарамт шахалт үзүүлж байна. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг цагдаа, хууль хяналтын байгууллагынхан үргэлжлүүлэн шалгаж байна” гэж хэллээ. Харин Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал, судлаач Ц.Буянцогтоо “Монгол Улсын төрийн аюулгүй байдал, эрх ашигт аюул занал учруулахгүй бол хамгийн гол нь төрийн гадаад бодлого төвийг сахих ёстой. Харин ардчилсан намын улсын их хурал дахь бүлгийн гишүүд албан ёсоор мэдэгдэл гаргаж байгаа нь зохимжгүй. Бид бол яг л түдгэлзэж байгаа шигээ төрөөс нэгдмэл байр суурьтай байвал зохилтой” гэлээ
- Э.Одбаяр, Зон олны намын тэргүүн
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод дайны эсэргүүцэх 6 удаагийн “No War” хөдөлгөөн болж өрнөсөн. Цаашдаа энэ жагсаалд нэгдэх иргэд сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа. Иргэдийн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх үйл явцад эрх баригчдын зүгээс илэрхий оролцоотойгоор фашист, нацист гэсэн тодотголтой хүмүүсийг бидний эсрэг турхирч, чиглэл өгч явуулах хууль хүчний байгууллагаас иргэдийн эрх чөлөөнд халдаж байгаа энэ үйл явдлыг хууль хүчний байгууллагууд ямар нэгэн үйлдэл хийхгүй байх, үл тоомсорлох, дэмжих хандлага гаргаж байгаа. Мөн цагдаа, хууль хүчний байгууллагаас үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд хилс хэрэг тохиж шалгах үйл явцууд үргэлжилж байна. Өмнө нь иргэдийн хөдөлгөөнүүд тодорхой асуудлуудаар байр сууриа илэрхийлж байхад дарамт шахалтууд явсаар маш олон иргэд залуучуудыг шоронд хорьж байсан. Энэ бүхний илрэл бол Монгол Улс бие даасан тусгаар тогтносон эрх чөлөөт улс мөн үү гэдэг сорилыг нийт ард иргэд, улсаараа бусад улсуудын өмнө шалгалт өгч байна. Энэ шалгалтынхаа өмнө хэд хэдэн удаа уначхаад байна.
- Ц.Буянцогтоо, Евроазийн стратеги судлалын хүрээлэнгийн захирал
Дайны талаар хүмүүс талцаж байгаа, идэвхтэй ярьж байгаа энэ үйл явц бол зөв зүйл юм. Манай хөрш ОХУ болон манайхтай төстэй улс Украины хороонд дайн болж байна. Энэ бол бидний анхаарлыг татахаас өөр аргагүй. Талцал мэдээж бас үүсэхээс өөр аргагүй. Хамгийн гол нь манай төрийн бодлого зөв байх ёстой. Төвийг сахих бодлого барьж байгаа миний хувьд нь маш гэж бодож байгаа. НҮБ-ийн санал асуулга дээр түдгэлзэх бодлого барьсан нь маш зөв. Мэдээж нэг талд нь шууд орох маш хэцүү. Ерөнхийдөө ОХУ-ын бодлогыг харахаас өөр аргагүй. Бид тийм хувь заяатай улс учраас өөр арга байхгүй. Харин ардчилсан намын улсын их хурал дахь бүлгийн гишүүд албан ёсоор мэдэгдэл гаргаж байгаа нь зохимжгүй. Бид бол яг л түдгэлзэж байгаа шигээ төрөөс нэгдмэл байр суурьтай байвал зохилтой. Хүмүүсийн дотор үзэл бодлыг зөрчил, хагарал гарч байгаа нь манай ардчиллын түвшинд харуулж байгаа байж болох үзэгдэл гэж бодож байгаа.
- С.Баясгалан, дэд профессор, МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн багш
Манай улсын гадаад бодлогын баримт бичгүүдэд “Тэнцвэрийг хангах”гэдгээр явж байгаа. Энэ нь аливаа хоёр улсын хооронд үүсэх маргаанд Монгол улсын аюулгүй байдал, ашиг сонирхлыг хөндөөгүй тохиолдолд бид хөндлөнгөөс оролцохгүй гэсэн баримтууд байдаг. Энэ нь олон улсын эрх зүйгээр Дефакто буюу тэнцвэрийг хангаж байгаа. Бидний хувьд тэнцвэрийг хангах нь маш чухал байдаг. Хүмүүс зөвхөн эдийн засаг талаас нь хараад байдаг. Жишээ нь Украины асуудал дээр ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавиад байгаа. Ганцхан эдийн засаг энд орохгүй бүх салбар орно. Бүх салбар орж байгаа гэж үзвэл геополитикийн асуудал бас орно. Геополитик орж байгаа гэхээр тэнцвэрийг хангахаас өөр замгүй болно. Бид тэнцвэрийг хангах гэж хичээж байгаа. Үүнийг одоогийн засгийн газар хийж байгаа гэж харж байна. Яагаад гэвэл ОХУ-ын цэрэг Украин руу орсноос хойш ямар нэгэн эрс мэдэгдэл хийгээгүй. Мөн Украинд хүмүүнлэгийн чанартай тусламж өгөхөөр болж байх шиг байна. Үүнийг ОХУ юу гэж ойлгохыг мэдэхгүй байна. Хүмүүнлэгийн чанартай учраас улс төрийн гэж ойлгохгүй байх. Оросууд Монгол улсын ямар улс вэ гэдгийг мэднэ.