alim.mn | 2024.12.22
Улсын харцага Н.Золбоо: Хадаг сүүгээ бариад машинаа буцаагаад өглөө
Иргэн Д.Мөнх-Эрдэнэ ээлжит лайваараа Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Улсын харцага Н.Золбоог "Би чиний хүн чанараас ой гутсан. Би өгсөн юмныхаа араас харамсаж байгаагүй. Өгвөл өгсөн шиг өгдөг эр хүн. Бөх хүнээс гармааргүй  занг гаргасан. Харцага цолоо батлаарай. Түүний дараа чамайг хүндэлнэ" гэж шүүмжилсэн билээ
 
Тэгвэл өнөөдөр Улсын харцага Н.Золбоо өөрийн цахим хуудастаа "Авсан бол өгдөг жамтай. Хадаг сүүгээ бариад машинаа буцаагаад өглөө. Миний өчүүхэн ч гэсэн амжилтыг үнэлж шагнаж урамшуулсан таньд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье. Одоо урагшаа хараад явцгаая адилхан эр улс" хэмээжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ