Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайд нар танилцуулж байна.
Тэрбээр "Жагсагчдаас 15 багц шаардлага, бичгээр 270 орчим шаардлага ирүүлсэн. Засгийн газраас Ажлын хэсэг байгуулж, судалгаа болон мэргэжлийн байгууллагатай хамтарч ажилласан. Энэ дүгнэлттэй холбоотой хуралдлаа. Нийт шаардлагын 74 хувь нь үнийн өсөлттэй холбоотой байна. Харин 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэхийг шаардсан байна. Мөн 12 хувь нь цалин, нийгмийн баталгаатай саналууд байна. Засгийн газар хуралдаж, энэ асуудлыг хоёр байдлаар дүгнэж үзлээ. Тухайлбал, дэвшүүлсэн асуудлуулын 60 орчим хувь нь ойрын хугацаанд шийдвэрлэхээр байна.
Ачаа тээврийн эргэлттэй холбоотой бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Тиймээс стандарт бус арга хэмжээ авахаас аргагүй болж байна. Гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зохицуулах хууль өнөөдөр батлагдлаа.
- Шатахууны үнийг тогтвортой барих зорилгоор шатахуун импортлогчдод валютын дэмжлэг үзүүлнэ. Монголбанктай хамтарч шатахууны үнийг боломжит дээд хувилбараар барих эрхзүйн орчин үүслээ. Энэ багц арга хэмжээнд ойролцоогоор 100 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо гарсан.
- Хууль батлагдсанаар гурил махны үнийг тогтоон барих боломж бүрдлээ. Энэ хүрээнд нөөцөд байсан улаан буудайг ААН-үүдээс худалдаж авна. Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын татварыг 2022 он дуустал 5 хувиар хөнгөлөх саналаа УИХ-д оруулах гэж байна.