Дарханы Засаг дарыг орлогчийг эхнэрээ дайрсан гэж гүтгэжээ
Дархан-Уул аймгийн НАМЗХ-ныхон Хонгор суманд байрлах “Гүнж” жуулчны баазад намынхаа 100 жилийн ойгоо нүсэр тэмдэглэсэн. Тэр өдөр Дархан-Уул аймгийн НАМЗХ-ны тэргүүн, аймгийн засаг даргын орлогч Ж нь зугаацаж байгаад эхнэртээ баригдсанаар гэр бүлийн маргаан өрнөж, Ж согтуугаар эхнэрээ автомашинаар дайрсан гэх шуугиан дэгдсэн.
"Эхнэр нь сэхээн амьдруулах тасагт ухаангүй хүргэгдэж, аймгийн орлогч, НАМЗХ-ны дарга Ж-г цагдаагийн байгууллага саатуулсан байна.
Гэтэл аймгийн Засаг дарга Б.Азжаргал нь тус намын төдийгүй төрийн албаны нөлөө бүхий албан тушаалтнууд болох Б, Г нарыг дагуулан очиж Цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай үгсэн гэмт этгээдийг суллаж гаргасан төдийгүй өнөөдрийг хүртэл уг онц ноцтой хэргийг эрх мэдлээ ашиглан олон нийтээс нууцлан дарж, өөрийн орлогч, намын хамтрагчаа уг хэргээс цэвэр мултлахаар ажилласан" тухай кино шиг зүйл Дарханы хамгийн том зарын группт бичсэн юм. Харин нэр холбогдсон тус аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан "Энэ бодит биш мэдээлэлд тайлбар хийхгүй бол болохгүй юм байна.Энэ хуурамч хаягнаас оруулсан зохиол шиг зүйл огт болоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.Эхнэр маань найз нөхдийн хүрээнд явж байгаад санамсаргүй байдлаар гэмтэл авсан эмчилгээ хийлгэж байгаа, уг асуудалд нам, намзх ямар ч хамааралгүй гэтэл хуурамч хаяг үүсгээд улс төржүүлсэн бодит биш зохиол бичээд олон нийтийн сүлжээнд тавьж байх юм.Энэ нь манай гэр бүл, насанд хүрээгүй хүүхдүүдэд маань ямар их сөрөг нөлөө үзүүлж байгаагаа мэдэхгүй бохир улс төр л хийж байна даа.Уг нь хүний эрүүл мэндтэй холбоотой асуудлыг улс төржүүлээд олон нийтийн сүлжээнд гэр бүлийн хүмүүстэй нь яллаад байх сэдэв огт биш юмсан" гэж няцаасан юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ