alim.mn | 2024.12.23
Ц.Анандбазарыг айргийн өргөөний 3.8 төсвийг танахаар болж, Ц.Анандбазар бүлгийнхээ хурал дээр их уурлажээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхим он гарсаар 2022 оны төсөвт 2 ч удаа тодотгол хийхээр оруулж ирээд байна. Эхнийх нь цагаан сарын өмнөхөн Ахмадын тэтгэврийг нэмэхэд 637 тэрбум төгрөг зарцуулах хүрээнд эх үүсвэрийг Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгөөнөөс давсан орлого болон энэ оны төсөв тусгасан 123 төсөл арга хэмжээний зардлыг танах замаар зохицуулсан.

 Харин энэ удаагийн төсвийн тодотгол үнийн хөөрөндлийг бууруулах, инфляцийг тодорхой түвшинд барих, хоёрдугаарт төсвийн бодлогын хувьд хэмнэлтийн горимд шилжих учир Төрийн хэмнэлтийн хуулийг оруулж ирэх, гуравдугаарт цэцэрлэгийн хүртээмж, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн асуудлыг шийдвэрлэхээр Төсвийн тодотгол хийж байна. Энэ хүрээнд улсын төсвийн 518.9 тэрбум төгрөгөөр хийгдэхээр төсөвт суулгасан нийт 425 төсөл, арга хэмжээний зардлыг танахаар болжээ.

Үндсэндээ 2022 оны шинэ хөрөнгө оруулалт нэг их наяд төгрөг. Үүний 50 хувь нь хасагдахаар болжээ.

НЭГ-2022 онд дуусах төслүүдийг ашиглалтад оруулах

Энэ төрлийн нийт 696 төслийг зогсоохгүйгээр цааш үргэлжлүүлнэ. Үүнд нийтдээ 803.2 тэрбум төгрөгийг зарцуулна. Забалбал:

-Сургууль 67

-цэцэрлэг  86

-эмнэлэг 34

-автозам 33

-эрчим хүч 20

-инженерийн дэд бүтэц 36

-нийгмийн хамгаалал 21

-бусад 361 төсөл

ХОЁР-Хэвийн үргэлжилж байгаа болон 2022 онд шинээр гэрээ байгуулсан төслүүдийн хэрэгжих хугацаа, төсөвт өртөг, санхүүжих дүнд өөрчлөлт орохгүй.

ГУРАВ-Нэн шаардлагатай бус төслүүдийг хэмнэх

Энэ төрлийн нийт 94 төслийн зогсоож, 103.8 тэрбум төгрөг хэмнэнэ.

Үүнд контор 6, наадмын талбай 3, соёлын төв 7, спорт заал, цогцолбор 3, усан бассейн 2, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, айргийн өргөө 1, орон нийтгийн тохижилт 6, нийтийн эзэмшлийн зам талбай 3, бусад 33 төсөл…

ДӨРӨВ-Ажлын гүйцэтгэлтэй уялдуулан энэ онд ашиглалтад орох боломжгүй зарим төслүүдийн санхүүжих дүнг бууруулж хойшлуулах. Үүнд нийтдээ 331 төсөл 415.1 тэрбум төгрөгийг танана.  

Төсвийн тодотголын дээрхи задаргааг өчигдөр /2022.04.18/ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар бүтэн өдөржин хэлэлцсэн. Ерөнхий сайд төслөө танилцуулчихаад гараад явчихсан.  Энэ үеэр бүлгийн гишүүдийн уур амьсгал ч таатай байгаагүй. Өмнөх төсвийн тодотголоор 123 тэрбумаа хасуулчихсан гишүүд дахиад 425 төсөл хөтөлбөрийнхөө санхүүг хасуулж, тануулахад дуртай байхгүй нь тодорхой.

Хуралдаан 6 цаг үргэлжилж, бүлгийн гишүүд бүгд байр сууриа илэрхийлжээ. Бүгд л тойрогтоо хийгэдэхээр тусгасан бүтээн байгуулалтаа хасуулж, тануулахгүй гэж гүрийжээ. Бүр бүлгийн хуралдаанд огтхон ч суудаггүй Ц.Анандбазар хүртэл ирчихсэн Булган аймагт улссын төсвийн 3.8 тэрбумаар барих Айргийн өргөөнийхөө төсвийг тануулахгүй гэж эсэргүүцжээ. Айргийн өргөө барих саналыг ард түмэн анхнаасаа дэмжээгүй, асар их дургүйцэж, зарим нь “Баянхонгорынхон ааруулын өргөө барь” гэх мэтээр шоолж хүлээж авсан юм. Тиймээс Анандбазарын айргийн өргөө гэх мэт ажлууд хасагдсан бол энэ төсвийн тодотголыг алга ташин хүлээж авахаар байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ