Д.Түвшинжаргал начны хүү Т.Энхбат Буриадын Дуурийн театрт дуулна
Маргааш буюу энэ сарын 22-нд Буриадын Дуурийн театрт ЗХУ-ын Ардын жүжигчин Ким Бaзapcaдaeвын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын тэмцээн болно. Зургаа дахь удаагаа явагдаж байгаа тус тэмцээнд ОХУ, Монголын шилдэг дуучид оролцох юм. Дуучид ари, романс, ардын дуу дуулж өрсөлдөнө. Шилдэг найман оролцогч мөнгөн шагнал хүртэх бол Гран При шагналын эзэн Жигжит Бaяcxaлaнoвын алдарт буриад хутганы эзэн болно.
Манай улсаас Пермийн дуурийн театрын гоцлол дуучин Т.Энхбат оролцоно. Тэрээр Буриадын хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би буриад ардын “Эжымни” дууг сонгосон. Ээждээ зориулан дуулна. Гурван жил гэртээ хариагүй болохоор аав ээжээ их санаж байна” гэж ярьжээ. Дуучин Т.Энхбат нь уртын дуучин, улсын начин Түвшинжаргалын хүү.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ