alim.mn | 2024.12.22
Хууль бус загас агнуурын улмаас далайн экосистем сүйрч байна

Өмнөд Америкийн Перу улсад хууль бусаар загас агнуурын ажиллагаанд тэсрэх бодис хэрэглэж байгаа зохицуулалтгүй үйл ажиллагаа нь хойд нутгийн далайн экосистемд аюул үзүүлж байна. Перугийн хойд хэсгийн загасчдын хувьд далайн эргээс таван милийн зайд том хөлөг онгоцоор хууль бусаар загасчлаж байна. Калета де Чорриллосын загасчдын холбооны ерөнхийлөгч Рикардо Лаос хэлэхдээ, далайн эргээс таван милийн зайд хууль бус хөлөг онгоцнууд асуудал үүсгэж, улмаар бусад загасчдыг хомсдолд оруулж байна. Перугийн загасчдын нэгдсэн холбоо, нэгдлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Алехандро Браво түүний хувьд хууль бус загасчлал нь экосистемийг сүйтгэдэг гэв. Тэнгисийн цэргийн хүчний эргийн хамгаалалтын ажиллагааны командлалын штабын дарга, командлагч Жесус Меначо хэлэхдээ, тэсрэх бодисоор загасчлах нь хамгийн хор хөнөөлтэй аргуудын нэг бөгөөд мөн далайн ёроолыг бүхэлд нь устгадаг.

  • Рикардо Лаос- загасчдын холбооны ерөнхийлөгч

Сүүлийн үед үйлдвэрлэлийн загас агнуурын хөлөг онгоцууд нөхөн үржихүйн бүс болох далайн 5 милийн зайд орж ирдэг нь тогтоогдсон. Загасны төрөл зүйл хаана үрждэг, бид тэднийг арчлах ёстой. Учир нь зарим төрөл зүйлд цаг тухайд нь анхаарал халамж тавихгүй бол нөхөн үржихүйн асуудал үүсгэдэг. Мөн энэ асуудал нь эгэл загасчдыг хомсдолд хүргэх болно

Загасны нөхөн үржихүй бага зэрэг буурсан. Одоогоос 10, 15 жилийн өмнөх үеээс дордсон. Одоо бараг 20 хувийн үйлдвэрлэлтэй ажиллаж байна. Далайн эргийн бүсэд нөхөн үржихүй нь хамгийн бага байдаг. Загасчдын барьсан загас нь тэдний бүрэн хэрэгцээг хангахгүй, тэрч байтугай түлшний зардлаа ч хангадаггүй тул далайд гарахаа больсон

 

  • Алехандро Браво- Загасчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга

Хууль бус агнуур экосистемийг сүйтгэж, биологийн олон төрөл зүйлийг устгаж, ирээдүйд бид үр дагаврыг нь хүртэх аюултай байна.

Загасчид сайн загас баригдахгүй байгаагаас болж үйл ажиллагааны зардлаа нөхөж чадахгүй. Өнөөдөр түлш нь илүү үнэтэй, загас нь бидний хүсч байсан үнэд хүрэхгүй байна.

 

  • Жесус Меначо-Тэнгисийн цэргийн хүчний эргийн хамгаалалтын ажиллагааны командлалын штабын дарга, командлагч

Перу улсад хууль бус тэсрэх бодисоор загас агнуур олон газар хийдэг. Энэ бол далайн ёроолыг гэмтээх маш аюултай үйл ажиллагаа юм. Бид үүний эсрэг хатуу тэмцэж байна. Учир нь  олон төрөл зүйлийн загас устаж үгүй болж байна. Иймээс тухайн зүйлийн үрждэг газар, голчлон анчовета, скумбрия, бонито зэрэг газруудад хориг тавьж ямарч хөлөг онгоц оруулахгүй ажиллаж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ