Төрийн албаныхан тэр тусмаа удирдах ажилтнууд татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг тансаглалын хэмжүүр байсаар ирсэн. Тэд хааны ордон гэмээр офиссд тухалж, “босс” загварын ширээ сандалд заларч, дотоодод “лексус-570” хөлөглөж гадаад бизнес ангилалаар нисдэг. Хурал зөвлөгөөнийг ч төсвийн их хөрөнгөөр тансаг газарт хийдэг. Д.Загджав даргатай ШШГЕГ-ын удирдах ажилтнууд иймэрхүү зангарагаа харуулсан байна. Өнгөрсөн 1-р сарын 19-20-нд Улаанбаатарын тансаг зочид буудлын нэг болох “Корпорейт хотел энд конвэйшн центр”-д тус газрын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн болж хурлын танхимын болон бусад төхөөрөмжийн зардалд 61 сая төгрөг төлсөн байна. Хоёрхон өдөр хуралдахад л хагас зуун сая илүү гарсан мөнгийг үрээд хаяжээ. Энэ бол зөвхөн зөвлөгөөний зардал агаад дараа нь хүлээн авалт болсон байж таарна. Үүнд ахиад л хөрөнгө зөрцуулагдсан биз ... Түүнээс гадна дарга нар нь тансаг зочид буудалд зөвлөлдөж байх зуур цэргүүд нь өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж байжээ. “Чухал” зөвлөгөөний үеэр хоригдол оргосон шуугиан дэгдэж өөрийх нь болон зөвлөгөөний нэг хүндийг сэвтээхээс Д.Загджав эмээсэн аж. Ийнхүү ШШГЕГ-ын дарга нарын зөвлөгөөн татварын төлөгчдийн нуруун дээр 60 сая төгрөгийг үүрүүлсэн аж. Энэнь зөвхөн нэгхэн агентлагийн дарга нарын зөвлөгөөний зардал агаад хэрвээ бүх агентлагийн удирдах ажилтнууд зөвлөгөөний зардлыг нэмбэл толгой эргэм тоо гарах нь мэдээж ...