АНУ-ын ерөнхихйлөгчийн суудлаас дуулиантай, үймээн самуунтай буусан тэрбумтан Дональд Трамп телевизийн ярилцлага өгчээ. Тэрбээр Пирс Морганы шоуд оролцжээ. Энэ үеэрээ Их Британийн хунтайж, Эдинбургийн гүн Филиппийн дурсгалыг хүндэтгэх ёслолд ханхүү Харри болон түүний эхнэр Меган нарыг шүүмжилжээ. АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп ханхүү Харриг хунтайж Филиппэд хүндэтгэл үзүүлээгүйнх нь төлөө “аймшигтай” гэж хэлсэн байна. Түүнээс гадна Харри болон Меган нарын харилцаа удаан үргэлжлэхгүй гэж Трамп хэлжээ. Ийн хэлснийх нь дараа Пирс ярианы сэдвийг өөрчилсөн юм. Мөн “Super bowl” арга хэмжээнд ханхүү Харри оролцох бүрэн боломжтой байсан ч цаг зав гаргаагүй гэж шүүмжилсэн байна. Ярилцлагын үеэр Трамп хатан хааныг эелдгээр дурсан ярьсан хэдий ч Харри, Меган нарын талаар таатай үг унагаагүй аж. Тэр байтугай тэдний цол хэргэмийг хураасан нь дээр гэж хэлжээ.
Пирс Морган твиттер хуудастаа “Томоохон тэсрэх бөмбөг буюу ерөнхийлөгч асан Трамптай хийсэн ярилцлага маань өнөө орой цацагдана” гэж жиргэсэн байна.