alim.mn | 2024.12.22
"Гурван охин" хамтлагийн дуучин Х.Ану хоёр дахь хүүхдээ төрүүлнэ

"Гурван" охин хамтлагийн байгуулагдсан он цаг "Киви" хамтлагаас өмнө, урт настай. Эхний 10 жилдээ "Гурван охин" хамтлагийнхан эвээ олохгүй явсан. Харин Төрийн соёрхолт Болдын B продакшныг бараадсанаар амжилт олсон билээ. "Камертон"-ы Эба, Болд хоёрын эхнэр стиль, имижийг нь хариуцан уран нугараач бүсгүйчүүд дасгал, гимнастик хүртэл заасан. Тэд дуучин Болдыг дагаснаар тухайн үеийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг даган, Давосын чуулганд хүртэл очиж дуулсан. Харамсалтай хагас нүцгэн, биеэ үнэлэгч шиг тайзан дээр гарч Монголын нэрийг гутаалаа гэж шүүмжлүүлсэн удаатай. Харин хамтлагийн ахлагч эндээс Д.Солонго, Г.Анхмаа хоёр ахимаг бизнесмэнтэй дотносож, одоо хамтдаа амьдарч байгаа. Дуучин Х.Ану үеийнхээ залуутай сууж анхны хүүхдээ төрүүлсэн. Х.Ану ахиад бүл нэмэхээр болж, хөл хүнд хөөрхөн зургаа фэйсбүүк найзууддаа сонирхуулав.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ