alim.mn | 2025.06.09
АТГ: Худалдан авах ажиллагааны газрын ажилтнуудыг саатуулав

Нийслэлийн худалдан авах ажиллагааны хоёр албан тушаалтныг Авлигатай тэмцэх газраас саатууллаа. Дээрх хоёр албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгон нэр бүхий аж ахуй нэгжид тендер шалгаруулсан нь тогтоогджээ.

Иймээс АТГ-аас тэдний гэр болон оффист нэгжлэг хийж их хэмжээний мөнгийг хураан авчээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж эх сурвалж мэдээллээ. Мөн тэднийг авлига авч байхад нь үйлдэл дээр нь барьсан ажээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ