Нийслэл хотод сарын бүрийн 1-нээс гадна сонгуулийн зэрэг өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглодог. Тэгвэл ийм өдрүүдэд Америкийн кинонд гардаг гэмээр аргаар ажилладаг цагдаа нарын хэрэг илэрчээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс буюу Хонхорын гэх цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч Б.Ө, эргүүлийн цагдаа Г. Э нар нь өөрийн “нууц ажилтан” болгосон Д.Б гэх эмэгтэйг архи борлуулах эрхтэй найман нэрийн дэлгүүр лүү явуулдаг байжээ. “Нууц ажилтан” нь шалсаар байгаад худалдагчаас архи, шар айраг, дарс худалдаж аваад гарахад нь гадаа машинтайгаа хүлээж байсан цагдаа нар зөрөн орж хууль дүрэм яриад “торгодог” байжээ. “”Нууц ажилтан” эмэгтэйн мэдүүлснээр тэд үүнийгээ “цавчаа” гэж нэрлэдэг агаад олзоо тэнцүү хувааж авдаг. Тэдний нууц ажиллагааг дурдахад :
- 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15, Амины орон сууцны 21 дүгээр байрны 1 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Сайн-Эгч” ХХК-ийн 8 нэрийн хүнсний дэлгүүрээс “нууц ажилтанаар 2 ширхэг лаазтай пиво худалдан авахуулж, дэлгүүрийн түрээслэгч М.Отгонбаяраас 200 мянган төгрөг,
- 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2Б хэсгийн 1645 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Асгат дүгнэн хайрхан” ХХК-ийн 8 нэрийн “Асгат хайрхан” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс “нууц ажилтан”-аар вино худалдан авахуулж, дэлгүүрийн захирал А.Бямбасараас 100 мянган төгрөг,
- 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баян дөхөмийн 1 дүгээр гудамжны 5Б тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Сод Их Ачтан” ХХК-ийн 8 нэрийн “SIA” нэртэй хүнсний дэлгүүрээс “нууц ажилтан”-аар архи худалдан авахуулж, дэлгүүрийн захирал Г.Санжаасүрэнгээс 200 мянган төгрөг,
4.2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр хэсгийн 1908 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Бест Фортун” ХХК- ийн 8 нэрийн “Арвин” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс “нууц ажилтан”-аар вино худалдан авахуулж, дэлгүүрийн захирал Д.Ичинхорлоогоос 200 мянган төгрөг,
- 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар Хадны 43 дугаар гудамжны 660А тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Эгшиг-Ундраа” ХХК-ийн 8 нэрийн “Арвинбулаг” гэх хаягтай хүнсний дэлгүүрээс “нууц ажилтан”-аар пиво худалдан авахуулж, дэлгүүрийн түрээслэгч Г.Золбаяраас 50 мянган төгрөг,
- 2017 оны 06 дүгээр сарын 27-ны өдөр/Ерөнхийлөгчийн сонгууль/ Баянзүрх дүүргийн 11 дугаар хороо, Товчооны 7 дугаар гудамжны 134 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Хүмийн гол” ХХК-ийн 8 нэрийн “Зүүн товчоо” нэртэй хүнсний дэлгүүрээс “нууц ажилтан”-аар архи худалдан авахуулж, дэлгүүрийн захирал Б.Хосбаяраас 200 мянган төгрөг,
- 2017 оны 06 дүгээр сарын 26-наас 28-ны өдрийн /Ерөнхийлөгчийн сонгууль/ орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын 6 дугаар гудамжны 8 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Батрашаант” ХХК-ийн 8 нэрийн “COCA COLA” гэх хаягтай хүнсний дэлгүүрээс “нууц ажилтан”-аар пиво худалдан авахуулж, дэлгүүрийн захирал П.Амаржаргалаас 200 мянган төгрөг,
- 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 36 дугаар гудамжны 35-Б тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “Гүндцамба” ХХК-ийн 8 нэрийн “Шинэ-Өглөө” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс “нууц ажилтан”-аар вино худалдан авахуулж, дэлгүүрийн түрээслэгч Б.Баасандимаагаас 132 мянган төгрөг залилан авчээ.
“Нууц ажилтан” эмэгтэй нь “төрсөн өдөр болж байна”, “хүүхдийн багш гар хараад байна”, “пивоор үсээ угаах гэсэн юм” гэх зэргээр гуйж шалсаар согтууруулах ундаа худалдан авдаг байжээ. Ихэнхи хүмүүс 20-30 минут гуйгаад л больдог бол “нууц ажилтан” үүргээ биелүүлэхийн тулд нэг цаг гаруй гуйж шалгаадаг тул худалдагч нар эцэстээ явуулахын түүс болж өгөөд балардаг. Цагдаа нар архиа авч байхад эсвэл аваад гарсаных нь дараа дагуулж орж ирдэг. Худалдагч нарыг итгүүлэхийн тулд “нууц ажилтан” нь цүнхэн дэх архиа гаргаж өгөхгүй хэмээн цагдаа нартай хэрэлдэж жүжиглэдэг байжээ. Цүнхнээс архи гарч согтууруулах ундаа зарсан нь батлагдахад цагдаа нар “нууц ажилтны” мөнгийг өгч явуулахыг тушаадаг. “Нууц ажилтан” гараад явмагц “хориглосон өдөр архи зарсан” хэмээн протокол хөтөлж тусгай зөвшөөрлийг нь хураан авдаг. Ингээд дэлгүүрийнхэн мөнгө өгч тусгай зөвшөөрлөө авдаг байжээ. Дэлгүүрийнхэн шалсаар байгаад архи заруулж гай дуудсан “нууц ажилтан”-г цагдаа нараас иүүтэйгээр сайн нүдэлсэн байжээ. Зургаар таниулах ажиллагаа хийхэд бүгд өндөр нуруутай, шаравтар царайтай “нууц ажилтан” эмэгтэйг шууд таньж зааж байсан гэнэ.