alim.mn | 2024.12.28
Үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдааны үеэр шатрын морь хулгайлсан хэрэг гарчээ
Үзэсгэлэн худалдааны үеэр шатрын морь хулгайлсан хэрэг энэ сарын 17-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Энэ талаар ХУД-ийн Нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Эрдэнэбаатар: “Мишээл экспо” төвд болсон үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдааны үеэр “Үзэсгэлэн худалдаан дээрээс эд зүйлс алдлаа” гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 59 настай “Н” дээрх хэргийг үйлдсэн болохыг олж тогтоон, хулгайлагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэв.

Иймд иргэд та бүхэн олон нийтийн газраар явахдаа өөрсдийн эд зүйлийг анхаарал болгоомжтой авч явж гэмт хэрэгт өртөх хохирохоос урьдчилан сэргийлээрэй.

                                                        Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ