УИХ-ын гишүүн асан Р.Будын гэргий нөхрийнхөө охин П.Анужинд зориулан "Урангоо" шүлэг бичжээ
УИХ-ын гишүүн П.Анужин УИХ-ын гишүүн асан Р.Будын төрсөн охин. Экс гишүүн Р.Буд 10 жилийн нэг ангийн охин Агаалийтай хайр сэтгэлийн холбоотой болж, П.Анужинг төрүүлсэн ч хамтдаа амьдраагүй. П.Анужин хойд эцэг Пүрэв-Очироор овоглодог. Харин Р.Будын гэргий Ш.Оюунгэрэл П.Анужинд зориулан шүлэгч бичжээ.
Энэ тухай Р.Буд "2015 онд эхнэр маань миний төрсөн өдрөөр "Урангоо" хэмээх энэ шүлгийг охин Анужинд минь зориулан бичиж өгч билээ. Хэн нэгэн уран бүтээлчийн сэтгэлд энэхүү шүлэг нийцвэл тун аятайхан дуу төрж мэдэх юм. Их л сэтгэл шингээн бичсэн санагддаг юм" гэжээ. Ингээд тэр шүлгийг сонирхуулъя.
Шүлгийг : Шаравын Оюунгэрэл
Урангоо
Тэнгэр язгуурт дээдсийн удам
Хатиган овгийн охин юм шүү
Танхил үрдээ мөнхийн шүтээн
Хатууд зөөлөн эжийтэй юм шүү
Үйлс ариун үзэсгэлэн гоо
Ухаанаа элээсэн уран гоо
Үнэний эрэлд гэгээ нэмсэн
Удам сайтын үр юм шүү
Учирсан бүхэн хайраар гийсэн
Ухаан ивэлсэн заяа юм шүү
Урин дулаан сэтгэлийн гоо
Урмаар шагнасан уран гоо
Оюун бодлоо тольдон байж
Өөрийгөө олсон гэрэл юм шүү
Уран чамин санаа сүлжиж
Үйл мэтгэдэг бүсгүй юм шүү
Үлэмж төгс үзэсгэлэн гоо
Уяхан цагаахан уран гоо
Зэвэргэн сэтгэл уяран хайлмаар
Зөөлөн эгшигт аялгуу юм шүү
Зоргоор бардам омголон эр ч
Зовхио буулгадаг золбоо юм шүү
Намба төгс үзэсгэлэн гоо
Насаан үгүйсгэсэн уран гоо
Улаанбаатар хот 2015 оны 4 дүгээр
сарын 23.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ