alim.mn | 2025.01.12
Л.Оюун-Эрдэнэ: Өөрчлөлт өвдөлт өгнө, зарим дарга нар лобби хийхээ болиорой

Төрийн хэмнэлтийн хуулийн төсөлд дэд дарга нарыг цөөлөх заалт оруулсан нь УИХ-ын гишүүдийн дунд багагүй хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргээд байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн чуулганы хуралдаанд байр сууриа илэрхийлж: “Өөрчлөлт өвдөлт өгнө. Зарим агентлагийн дэд дарга нар, төрийн өмчит компанийн орлогч дарга нар УИХ-ын гишүүд рүү хандаж лобби хийхээ больчих хэрэгтэй. Засгийн газрын харьяа байгууллагууд ёс суртахуун, дэг журамтай байх ёстой. Ерөнхий сайдын хувьд би энэ саналаас ухрахгүй. Хэрэв энэ санал УИХ-д унавал Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд дахиж оруулж ирнэ. Автомашины асуудал дээр мөн адил. Тэр машинтай, жолоочтой гэсэн хандлагаа өөрчилмөөр байна. Тийм учраас эцсийн хэлэлцүүлэгт Засгийн газрын гаргасан саналыг гаргаж өгөхийг хүсье” гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
2 жилийн өмнө
202.126.90.34
Муусайн чапакууд өвдөөд яах вэ? Том тулгуур чинь том хулгай, том луйвраа хийгээд төрийн хамгаалалтанд жаргаж бна!
Төстэй мэдээ