alim.mn | 2025.06.09
Сонгинохайрхан дүүргийн ИТХ төсвийн 24 сая төгрөгөөр бүжиг, сургагч багшийн хувцас хийлгүүлж үрэлгэн загнажээ

Бүх шатны ИТХ хэмээх ЗДТГ-аасаа дутахгүй “задарсан” нөхөд бий.  Сонгинохайрхан дүүргийн ИТХ үрэлгэн байдлаараа хотдоо дээгүүрт давхиж явна. Засгийн газрын 2021 оны 43-р тогтоолоор салбарын хэмжээнд явагдах хурал зөвөлгөөн, семинарыг цахимаар хийхийг үүрэгдсээр атал 42 сая төгрөгөөр танхимын сургалт зохион байгуулжээ. Ажлын дүрэмт хувцас хийлгэхийг хориглосоор байтал 24,9 сая төгрөгөөр бүжиг, сургагч багш, эргүүлийн хувцас захиалсан байна.  Бас нэг сонирхолтой зүйл нь 800 гаруй мянган төгрөгийн цалинтай хэвлэл мэдээллийн ажилтан нь ажлаасаа гарахад шинэ хүн авахын оронд нэр бүхий иргэнтэй 1,5 сая төгрөгийн гэрээ байгуулан ажиллуулж төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулж байжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ