alim.mn | 2024.12.23
Анжелина Жоли Украинд очлоо

НҮБ-ын хүмүүнлэгийн элч, Холливүүдийн алдарт жүжигчин Анжелина Жоли тавдугаар сарын 1-ний өдөр Украины Львов мужийн Борислав хотод очсон байна. Энэ нь Украинд өнгөрүүлж буй түүний хоёр дахь өдөр юм. 

Бориславт тэрээр Луганск мужаас нүүлгэн шилжүүлсэн хүүхдүүдийг орогнуулж буй "Гармония" хэмээх нөхөн сэргээх төвд очсон байна. Анжелина Жоли өмнөх өдөр нь Львов дахь сайн дурын ажилтнууд болон дүрвэгсэдтэй уулзжээ. Мөн шархадсан хүүхдүүд эмчлүүлж буй эмнэлэгт очсон байна.

Түүнийг Львовт байх хугацаанд агаарын түгшүүр зарласан тул багаараа хоргодох байр руу яаралтай очихоос өөр аргагүй болсон байна. 

Анжелина Жоли НҮБ-тай хамтран олон жил дүрвэгсдэд тусалж байгаа билээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ