alim.mn | 2025.06.09
Сэтгүүлчийн амь насанд заналхийлсэн Ё.Отгонбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон хаажээ
  1. БСШУ-ны сайд асан, Элчин сайд асан Ё.Отгонбаярын сүүлд суусан эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас 17,7 тэрбум төгрөгийн зээл аваад, эргүүлж төлөөгүй гэх мэдээллийг сэтгүүлчид олон нийтэд өнгөрсөн Нэгдүгээр сард мэдээлсэн билээ. 
  2. Тухайн үед энэхүү мэдээллийг ил болгосон сэтгүүлчдийг сайд асан Ё.Отгонбаяр “ална” хэмээн сүрдүүлсэн байдаг. Улмаар энэ асуудлаар сэтгүүлч У.Оргилмаа Эрүүгийн цагдаагийн газарт хандсан юм. 
  3. Мөн л тухайн үед Эрүүгийн цагдаагийн газраас уг хэргийг шалгаж эхэлсэн тухай мэдээлэл өгч байв.
  4. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаярт холбогдох хэргийг прокуророос гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хэрэгсэхгүй болгож, хаасан байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ