
МАН засгийн эрх авснаар Монголд орчин цагийн нийгэм-эдийн засгийн бүхий л салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн баяр шил дараалан болж байна. Үүний нэг нь Хэнтий аймаг байгуулагдсаны мөн л 100 жилийн ой энэ зун тохиох аж. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг төрүүлсний дээр хамгийн их төсөв авдаг аймгийн хувьд “жол” наадам хийж болохгүй нь мэдээж. Ингээд баяр тэмдэглэх хүрээнд өндөр өртөгтэй том тендер зарлагдаад эхэлжээ. Үүний нэг нь баярт шаардагдах техник тоног төхөөрөмжийн 488 сая төгрөгний тендер юм. Бараг хагас тэрбум төгрөгөөр Хэнтийн дарга нар гадна зориулалттай зөөврийн лед дэлгэж гэхэд л 90 ширхгийг авахаар болжээ. Томоохон хэмжээний шоунд хэрэглэдэг угсардаг тайзаас гадна ирсэн зочдоо суулгах 300 ширхэг сандал хэрэгтэй гэнэ. Засгийн газар “их хэмнэлт” зарлаад хэдхэн хонож байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлээд хэмнэлтийн тодорхой бодит арга хэмжээ авахыг уриалж шаардаж эхэлсэн. Гэхдээ тэр хоёр аймгийнхаа ойн баярын төсвийг хэмнэ хэмээн үүрэгдэж чадахгүй нь тодорхой. Нөгөөтэйгүүр зөвхөн хэрэглэх тоног төхөөрөмж нь хагас тэрбум орчим төгрөг гэхээр энэ “том” баярын нийт өртөг нь хичнээн тэрбум болохыг бид таашгүй биз ..

