Жонни Депп хуучин эхнэр Амбер Хердыг нэр хүндэд нь халдсан хэргээр зарга үүсгэж, шүүх хурал Виржиниа мужийн дээд шүүхэд 12 дэх өдрөө үргэлжилж байна. Жонний Депп 201-2017 онд хамт амьдарсан өөрөөсөө 22 дүү бүсгүйтэй ийн зарга үүсгэж байна. Өнгөрсөн долоо хоногт жүжигчин Амбер Херд өөрийн “PR” багаа халжээ. Түүний өмгөөллийн баг энэ долоо хоногт нэр төрд халдсан гэх хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар мэтгэлцэж байна. Учир нь шүүх хурлын явцад Амбер Херд өөрөөсөө 22 ах нөхөр Жонни Деппийг хүчирхийлдэг гэх шинж тэмдгүүд ил болсоор байгаа.
Жлнний Деппийн өмгөөлөгч Бенжамин Чью 2018 онд Хердийн бичсэн “Huffington Post”-ын нийтлэл хэргийг үргэлжлүүлэхэд хангалттай нотлох баримт гэж үзэж байна. Тэрбээр “ACLU” Амбер Хердийг Жонни Деппийн эсрэг нийтлэл бичихэд тусалсан бөгөөд 3.5 сая ам.долларын хандив тус байгууллагад өгсөн гэх дүгнэлт ил болгожээ.
Өмгөөлөгч Бенжамин Чью "Энэ бол Хердийн нэмж мөнгө авах гэсэн луйвар” гэсэн тайлбар өгөв. “ACLU”-ийн ерөнхий зөвлөх Теренс Догерт Амбер Хердын амласан хандив нь тус байгууллагад түүнийг элчин сайдаар ажиллахыг санал болгох нэг шалтгаан болсон гэж мэдүүлжээ. Шүүх хурлын үеэр, эмнэлгүүдэд хандивлаж байсан Амбер Хердийн 500 мянган ам.доллар тэрбумтан Элон Маскийн санхүүжилттэй байсан гэх баримт олдсон байна. ийнхүү шүүх хурад дуулиантай үргэлжилж байна.