alim.mn | 2024.12.22
1.8 км, өргөн 300 метр орчим урттай, цурам дотор уугьж байгаа унанги моднуудыг цэвэрлэж байна

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Ар хээгч” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.02-ны өдрийн 15:40 цагт ХХЕГ-аас хүлээн авсан байна. Тус аймгийн Тэшиг сум дахь Хилийн цэргийн 0286 дугаар ангийн алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр хүч нэмэгдүүлэн ажиллахаар Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн даргаар ахлуулсан Үндэсний аврах бригадын 20 алба хаагч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр Улаанбаатар хотоос 05.03-ны өдрийн 07:00 цагт нислэг үйлдэж, мөн өдрийн 08:46 цагт түймрийн голомтод газарджээ.

Түймрийг 05.03-ны өдрийн 15:50 цагт цурамд оруулсан бөгөөд зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр очсон бүлгийг буцаасан бөгөөд 05.03-ны өдрийн 16:04 цагт түймрийн голомтоос хөөрч, Булган аймгийн Булган сумын төвд 16:42 цагт газардаж, Булган сумаас 17:33 цагт хөөрч, Улаанбаатар хотод 18:45 цагт газардсан байна. Урьдчилсан байдлаар түймрийн урт 1.8 км, өргөн 300 метр орчим урттай, цурам дотор уугьж байгаа унанги моднуудыг цэвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд цаг агаар тогтуун байна гэж мэдээлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ