Олимпийн мөнгөн медальт Саид Моллаей Азербайжаны төлөө барилдахаар болсон.
Саид Моллаей: “Миний Монголын жүдо бөхийн холбоотой байгуулсан гэрээ дуусгавар болсон. Үүний дараа би санаачилга гаргаж, Азербайжаны жүдогийн холбоонд санал тавьж, тус улсыг төлөөлөх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Одооноос эхлэн төрөлх Азербайжан улсынхаа далбаан дор барилдах болсондоо баяртай байна. Дэлхийн аварга, Европын аварга, 2024 оны Парисын олимпийг хүлээж тэсэхгүй нь. Бидэнд цаг бага байна. Би өндөр амжилт үзүүлэхийн төлөө, улсынхаа тугийг өндөрт мандуулахын төлөө бүхнээ дайчилна” гэжээ.
Харин Азербайжаны жүдогийн холбооны мэдэгдэлд “Моллаей бол жиндээ дэлхийн шилдгүүдийн нэгт тооцогддог. Түүнийг шигшээ багтаа авснаар бидний асуудал бага ч гэсэн хугацаанд дарагдана. Мөн түүнийг сахилга баттай, арвин туршлагатай тамирчин гэж итгэж байна. Хамгийн гол нь энэ жингийн өрсөлдөөн нэмэгдэж, манай залуу авьяаслаг залуучууд хөгжихөд эерэгээр нөлөөлнө” гэсэн байв.