МУСТА П.Бямбахүү хуримаа хийлээ
МУСТА П.Бямбахүүгийн хуучин нэрээр Ардын дуу бүжгийн чуулгын сайхан бүсгүйчүүдийн дуучин Гэрэлмаатай агсантай амьдарч байсныг хүмүүс андахгүй. Ардын дууч, олноо нэрд гарсан сайхан бүсгүй, дуучин болох гэж явсан залуу хоёр СУИС-ийн оюутны байранд хамт амьдардаг тухай яриа гардаг байсан. Ардын дуучин сайхан бүсгүй ч урт наслаагүй. Үүний дараахан дуучин П.Бямбахүү Архангайн эмэгтэй ханилж, хөөрхөн охинтой болсон. Түүнээс хойш хэд хэдэн ч бүсгүйтэй хамт амьдарч байсан ч хувийн амьдрал нь бүтэлтэй байгаагүй. Байнга л салж сарнисан гэх цуу яриа гардаг байсан билээ. Тэгвэл П.Бямбахүү 40 гарсан насандаа хуримаа хийж, Завхан нутгийнхаа Учрал гэдэг бүсгүйтэй хамт амьдрахаар болжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 жилийн өмнө
66.181.190.67
Завхарсан хүн бэ яасан..,
Төстэй мэдээ