alim.mn | 2024.12.22
Ч.Ундрал төрсөн өдрөө тэмдэглэж байна

“Хит” нэвтрүүлгийн санаачлагч, редактор Давааням агсны ганц хүү Даваадорж өнгөрсөн 4 дүгээр сарын 28-нд 30 нас хүрлээ. Төрсөн өдрөөрөө буян үйлс хийж, сайн үйлсийн аянаар чамгүй олон хүнд туслав. Нийт 5.324.700 төгрөг цуглаж өөрөө 3.000.000 сая төгрөг нэмээд, хэвтэн эмчлүүлж буй 16 хүүхдэд тус бүр 500.000 төгрөгөөр туслах зорилготой байсан ч хамгийн хүнд 8 хүүхдэд тус бүр 1 сая төгрөгний эмчилгээний зардал хандивлажээ. Хамгийн бага нь 9 сартайгаас 12 настай хүүхэд байсан аж.
Д.Даваадоржийн охины ээж нь нэвтрүүлэгч Ч.Ундрал. Өөрөөсөө 10 гаруй дүү залуугийн хайрыг татаж, зүрх сэтгэлийг нь булаасан Ч.Ундрал 1979 онд төрсөн. Өнөөдөр буюу 5 дугаар сарын 5-нд Ч.Ундрал 43 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. Д.Даваадорж, Ч.Ундрал хоёр Дагийна нэрт хөөрхөн охинтой.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ