alim.mn | 2024.12.22
Хатан хаан 70 жилийн ойн баяртаа ханхүү Харри, Эндрюг урьсангүй

Английн хатан хаан Элизабета ирэх сард болох түүхэн ойн баяртаа ханхүү Харри, Эндрю нарыг уриагүй байна Их Британийн Хатан хаан төр барьсны 70 жилийн ой 6 дугаар сарын 2-нд болно. Энэ түүхэн ойгоор Хатан хааны гэр бүл Букингэмийн ордонд цуглан, ард иргэдтэйгээ мэндчилдэг уламжлалтай. Удахгүй болох баярын нэг чухал хэсэг тагтан дээрх мэндчилгээнд Хатан хааны гэр бүлийн хоёр гишүүн оролцохгүй нь. Эдүгээ 96 настай Хатан хаан ач хүү болох ханхүү Харри, төрүүлсэн ханхүү Эндрюг энэ ёслолд уриагүй байна. Ханхүү Харри Америк жүжигчин бүсгүйтэй гэрлэснээр, гэр бүлийн хамт Америкт амьдрах болсон. Ханхүү Харри хааны гэр бүлээс харилцаагаа тасалж, жирийн иргэний хувиар амьдрах болсноо зарласан болохоор аргагүй.

Ханхүү Эндрю Хатан хааны дунд хүү юм.

Ханхүү Эндрю 17 настай байхдаа өөрөөсөө насаар дүү америк эмэгтэйг хүчирхийлсэн гэх шуугиан намдаагүй байна. Тэрээр үүнийг үгүйсгэсэн ч шүүх хурал болоогүй. Мөн тэрээр америк эмэгтэйд их хэмжээний нөхөн төлбөр төлсөн билээ.    

Энэ явдлын дараа түүнийг хааны гэр бүлийн албан үүргээс нь чөлөөлсөн. Букингемийн ордноос хийсэн мэдэгдэлд үүргээ албан ёсоор үргэлжлүүлж буй, хатан хааны гэр бүлийн гишүүд л тагтан дээр гарна гэжээ. Мөн 96 настай Хатан хаан эрүүл мэндийн байдлын улмаас ойн баярын зарим хэсэгт л оролцоно гэсэн байна. Хатан хаан сүүлийн үед эрүүл мэндийн улмаас олон уулзалтаа цуцалжээ.

Гэхдээ ханхүү Харри эхнэр Меган Маркл, хоёр хүүхдийн хамт Лондонд ирж, баярт оролцох гэнэ. Ханхүү Харри Сассексийн гүн, түүний эхнэр Меган Маркл гүнгийн авхай гэсэн хэргэм цолтой.  

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ