alim.mn | 2024.12.22
Олимпийн 3 алт, 2 хүрэл медальт алдарт жүдоч Тедди Ринер “Тамгагүй төр” жүжиг үзжээ

Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэн агсаны бичсэн “Тамгагүй төр” жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдаж буй. Тэгвэл өчигдөр энэхүү жүжгийн 24 дэх удаагийн тоглолт дээр Францын алдарт жүдоч Тедди Ринер хүрэлцэн иржээ. Тэрбээр олимпийн гурван алт, хоёр хүрэл медальт, дэлхийн аваргын 10 алт, нэг мөнгөн медальтай дэлхийн дээд зэрэглэлийн тамирчин. Өдгөө 33 настай тамирчин Монголд ирж, хамтарсан бэлтгэл хийж байгаа юм.

Өвгөн найрагчийг дурсаж, оюун санааны өв онгодыг нь театрын тайзнаа гурав дахь удаагаа амилуулахаар онгод, авъяас, хөдөлмөрөө нэгтгэсэн олон чадварлаг уран бүтээлчдийн багийг Б.Баатар найруулагч бүрдүүлжээ. Энэ багийн бүрэлдэхүүнд Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театрийн уран бүтээлчид, дуу авиа, хөгжмийн найруулагчид "Торго" салоны дизайнерууд, археологич, соёл, түүхийн судлаачид, зураачид, инженер техникийн зэрэг гурван зуу гаруй хүн оролцсон байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ