alim.mn | 2024.12.22
Мисс П.Шүүдэрцэцэг машинаа 145 саяд зарж Монголдоо төвхнөх нь

Жүжигчин П.Шүүдэрцэцэг сүүлийн 10 жил жингээ 100 грамм ч нэмэлгүй "барьж" байгаа тэвчээртэй эмэгтэй. АНУ-д болдог Ази гаралтай миссийн тэмцээнд түрүүлж, тэргүүн байрын титэм зүүж титэмт мисс боллоо. Энэ тэмцээнд орохын тулд 5-6 кг хассан гэдэг. Миссийн тэмцээнээс гараад бууз хуушуур цуйван идсэн хэмээн ярилцлага өгсөн. Гоо сайхан явахад золиос хэрэгтэй гэдэг. Мисс П.Шүүдэрцэцэг эх орондоо ирээд 10 гаруй хонож байгаа. Амеркаас авчирсан машинаа 145 сая төгрөгөөр зарна хэмээн зар тавьсан. Мөн удаан үерхсэн найз залуу жүжигчин Э.Тодгэрэлээс яагаад салснаа зарлажээ. Тэд хоёр жилийн өмнө салахдаа хувийн амьдралаа ярихгүй хэмээн тохиролцсон гэдэг. Харин мисс П.Шүүдэрцэцэг "Тодоо итгэлийг минь хугалж, намайг хуурч чадсан ганц хүн" хэмээн хэлсэн нь их гомдсон илэрхийлэл биз ээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ