Ким Ү Бин covid-19-ийн халдвар авчээ
Солонгосын жүжигчин Ким Ү Бин шинэ коронавирусийн халдвар авчээ. Ким Ү Бин зураг авалтын үеэр хүчтэй ханиалгаж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнээс шинэ коронавирусийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан аж. Ким Ү Бин өнгөрөгч 2017 онд ховор төрлийн тархины хамар нармайн хорт хавдар тусч, саяхнаас урлагийн ертөнцөд эргэн ирсэн билээ. Тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сард жүжигчин Шим Мин-А, жүжигчин Жүн Ү Сүн нартай нийлэн нийт 300 сая воныг covid-19-ийн эсрэг буяны байгууллагад хандивласан ажээ.
Тэрчлэн Холливудын од Том Хэнкс эхнэрийн хамт коронавирусын халдвар авсан тухайгаа зарласан. Испанийн хөлбөмбөгийн "Валенсиа" багийн шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо нийт ес болж, багийн 35 хувь нь covid-19 цар тахлаар халдварлажээ.
Италийн хөлбөмбөгийн Сериэ-А лигийн Ювентус багийн Даниелэ Ругани шинэ коронавирусийн халдвар авсан. Тэгвэл өчигдөр тус багийн хагас хамгаалагч Блез Матюидигийн шинэ коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарч халдвар авсан нь батлагдлаа. Ийнхүү коронавирусын алдартай одыг ч тойрохгүй байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ