alim.mn | 2024.11.15
Иргэдийн нас ахих тусам шинжилгээ үйлчилгээний нэр төрөл олширч байна

Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг энэ сарын 1-нээс орон даяар эхлүүлсэн. Ингэхдээ иргэдийн насны бүлэгт суурилан, эрүүл мэндийн ялгаатай үйлчилгээ үзүүлнэ.

0-5 насны багцын мэдээг эндээс уншина уу.
6-17 насны хүүхдүүдийн багцын мэдээг эндээс уншина уу.
18-30 насны иргэдийн багцын мэдээг эндээс уншина уу.
31-45 насны иргэдийн багцын мэдээг эндээс уншина уу.

Иргэдийн нас ахих тусам шинжилгээ үйлчилгээний нэр төрөл олширч байна.  46-60 насны иргэд ямар шинжилгээ өгч, аль эмчийн үзлэгт орохыг дээрх зурагт харуулжээ.

Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээг 46-60 насны иргэдээс авна. Өтгөний сорьцыг 00-ийн ус, шээс зэрэгтэй холилдоогүй, хуурай хэсгээс цэвэр, хуурай саванд цуглуулна.  Сорьц цуглуулах савны халбагаар 3-5 удаа өтгөнөөс таслан авч, саванд хийж, сайтар таглан, цэвэр уутанд хийнэ. Сорьцыг цуглуулснаас хойш хоёр цагийн дотор лабораторид хүргэнэ.

Анхаарах зүйлс: Сарын тэмдэг ирж байгаа үед, шамбарам, өтгөн хаталтын улмаас өтгөн цустай гарч байгаа болон цустай шээж байгаа үед сорьц авч болохгүй. Архи, согтууруулах ундаа, аспирин, индометацин, фенилбутазон зэрэг үрэвслийн эсрэг стеройд бус эмнүүд, кортикостеройд, резерпин зэрэг эмнүүд хэрэглэж байгаа үед эмчилгээ дууссанаас долоо хоногийн дараа шинжилгээ өгч болно.

Та эрт илрүүлэгт хамрагдах бол харьяа өрх, сумын эмнэлэгтээ хандаарай.                  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ