Шанхай хотын ойролцоо оршдог Хятадын Жоушань боомт хотын тэнгэр час улаан манангаар бүрхэгдэн, хувирсныг иргэд дүрс бичлэг буулган авчээ. Энэ бичлэгээс олон нийт хэр их айдас түгшүүртэй байгааг харж болох юм. Боомтын ойролцоох тэнгэр хамгийн улаан байгаа нь ямар нэгэн газар гал түймэр нэмэгдсэн гэх болгоомжлолыг төрүүлэв. “Улаан тэнгэр" нь Хятадын “Twitter”-тэй адил нийгмийн сүлжээ болох “Sina Weibo”-ийн трэнд сэдэв болж, 150 сая гаруй хүн тус бичлэгийг үзсэн байна.
Хятадын ард иргэдийн тал нь улаан тэнгэрийг Ковид-19 нэмэгдэж байгаатай холбон, муу ёрын дохио гэж сэжиглэж байна.
Нэг хэрэглэгч "Осол. удахгүй гарна" гэж таамаглан бичсэн бол зарим хүмүүс гэртээ нуугдах хүнсний хангамжаа бэлтгээд эхэлжээ. Гэвч орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн цаг агаарын хачирхалтай үзэгдлийг Армагеддоны шинж тэмдэг биш харин гэрлийн хугарлын үр дүн гэж тайлбарлав.