alim.mn | 2024.12.22
Кино урлагийн зөвлөлийн даргаар Ч.Ундралыг томилж, тэрбээр төрийн албан хаагч болов

Кино урлагийн салбар 2021 онд хуультай болсон. Хууль батлагдсаны дараа 2022 онд Засгийн газрын ээлжит хуралдаанаар найман дагалдах журмаа батлуулсан. Хуулиараа Кино урлагийн үндэсний зөвлөл 10 гишүүн, нэг даргатай байна. Дарга болон гурван гишүүн нь төрийн албан хаагч байна гэсэн заалтаараа Соёлын сайдын тушаалаар томилогдоно. Үлдсэн долоо нь киноны чиглэлийн төрийн бус байгууллага, уран бүтээлчдээс бүрдэнэ гэж заасан байдаг. Тэгвэл жүжигчин, нэвтрүүлэгч Ч. Ундрал Соёлын сайдын тушаалаар Кино урлагийн зөвлөлийн даргаар томилогджээ. Ингээд Ч.Ундрал төрийн албан хаагч болж байгаа юм. Кино урлагийн үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтад орох хүсэлтийг дөрөвдүгээр сарын 27-ныг хүртэл хүлээн авч, дууссан.

Уг хуулийн 9.7 зүйлд “Зөвлөлийн дарга нь төрийн албан хаагч байх бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө гэж заасан байна. Мөн хуулиараа Кино урлагийг дэмжих сан байгуулах бөгөөд тэрхүү сангийн санхүүжилтийг дээр дурдсан зөвлөл мэднэ. Тэгэхээр Монголын киночид кино уран бүтээлээ Кино урлагийн үндэсний зөвлөлийн 11 гишүүний шалгуурыг давж байж санхүүжилт авна.

Энэхүү ажлын хэсэгт киноны салбараас Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа, “Боролдой” студийн захирал С.Мягмар, "ST" студийн захирал Б.Амарсанаа, "Монголын кино бүтээгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ж.Сэнгэдорж, “Аримун” продакшны продюсер, жүжигчин Д.Ганцэцэг, “Сэмүүн” студийн найруулагч Б.Баяр, “Хүмүүн фильм” студийн найруулагч Д.Мөнхсүх, кино эдийн засагч, эрх зүйч багш Г.Энхбаяр, "IFI" продакшны продюсер С.Уран, кино зохиолч, найруулагч А. Миеэгомбо нар ажилласан билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ