УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нь Баянгол дүүргийн удирдлагыг өөрийнх болгохын тулд С.Магнайбаяр гэгчид 500 сая төгрөг өгөхөөр амласан, үүнээсээ 200 сая төгрөгийг өөрийнхөө халааснаас гаргаж өгсөн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Иргэн Г.Ган-Очир энэ тухайд олон нийтэд баримттай нь мэдээлсэн атал өнөөдрийг хүртэл УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хийгээд АТГ, тагнуулын байгууллагаас ямар арга хэмжээ авсангүй. 

Тэгвэл энэ долоо хоногт Баянгол дүүргийн иргэд АТГ-ын өмнө шудрага ёсыг шаардаж суулт хийхээр болжээ. Тэдний зүгээс БГД-ийн Засаг Дарга Ө.Сумьяабаатар албан тушаалаа ашиглан хуурамч тушаал гаргасан баримт нь ил байхад хуулийн байгууллага шалгаагүй гэх, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ураг садан, найз нөхдийн хүрээллээр бүрэн сүлжээ үүсгэн төрийн ажлыг хийлгэхгүй, эрх мэдлийг мөнгөөр худалдаж авах үйлдлийг мөн шалгахгүй байна гэх үндэслэлээр эсэргүүцэж суулт хийхээр болжээ.